2010-05-09
Хайр шаардах хуудас
Дуугүй ширтэж даруухан инээмсэглэх залуу минь намайг уриач
Дуртмал харцаараа хэлээд байгаа шигээ дулаан үгээ чихэнд минь сонсгооч
Дурлалаар жигүүрлэж бардам алхах энэ л насыг минь биширсэн мансуурлаа
Дуулимд чи нуусаар буцах гэж үү?
Алив хонгор минь зоригтойхон байж намайг уяраа
Аавын бяцхан охиныг гал цогтой чигээр нь хайрла
Агаараар дутах цэцэг шиг би үл амьдарна
Аз жаргалаа алсаас ширтэн чи бүү амьдар аа
Янагийн тэнгэрт минь салхи дэгдээн яг одоо зүрхээ нээ
Яльгүй зүйл бодож омголон эрийн төрхөөр зүрхээ бүү хуур
Өнөөдөр л чи намайг уургал, үдшээр намайг бүү амраа
Өө, тэгвэл сая хайрыг чинь тосож, би чинийх болж мэднэ...
Хонгор минь, мөнгөтэй болчихоод алмазан бөгжтэй ирье гэж үнэнээс бүү зугт
Харш сүндэрлүүлж, мөнгө цуглуулаад ирэхэд чинь
Хөршийн чинь залуу 13 уургаа тавьж намайг дэгээдчихсэн
Хөөрхөн инээд, цоглог алхаа минь намба гэгчид дарагдчихсан байж ч мэднэ ...
Тэр цагт...
Мартаж чадаагүй хайрын үгсээ бороо болгон над руу чи илгээж мэднэ
Магад тэр үед миний сэтгэл сахарын цөл болсон ч байж мэднэ
Миний гэж хэлэх үгс чамд үгүй болж, тоостын амьдралд энэ хайраас дурдатгал л үлдэж
Мөргөж гуйгаад ч эргэхгүйгээр би бусдынх болсон байж мэднэ...
Алив хонгор минь зоригоо чангалаад наддаа ир
Амрагийн дуу аялж, халамжаар цэцгээ торд чамд жаргал өгье
Аль эсвэл нь хайр шаардах хуудасны минь баруун доор
Татгалзав гээд гарын үсгээ татлага даа.
Сэтгэгдэл бичих