Сүүлчийн навчийг унахаас урьтаж
Зүсийг нь ч хараагүй бүсгүйд дурласан гэж хүмүүс намайг шоолсон ч
Зөн билэгт Эротийн сумыг би сэтгэлээсээ сугалж хаяхгүй
Хоолойг нь ч сонсоогүй түүндээ дурлалын шүлгээ зориулж
Хорвоо надад шидэт учирал бэлдсэн гэж итгэсээр л явах болно
Намрын хонгор салхи түүнд минь бүүвэйн дуу аялж
Намайг үхэж гэж зүүдлээд үүрээр чи минь уйтгарлах вий
Сүүлчийн шаргал навчийг газарт унахаас нь урьтаж
Сүүмгэр саран дээр бид хоёр дурлал тэрлэж хонох болно "