2010-05-09
Б.Бат-Эрдэнэ : Их зохиолч Д.Нацагдорж гуай өнөө үед амьдарч байсан бол ингэж шүлэглэх байсан болов уу...

Хулхи газраас гялалзан борлогдогч хужаа бараа
Хавтгайрсан дэлхийн дунд зугаалсан олон хуурамч бараа
Нарт ертөнцийн дунд тархсан олон хямд бараа
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв.
Алтан сайхан бие дээр чинь ямар ямар хор оршном?
Сүү, сүүн бүтээгдхүүндээ аль зэрэг меламин хольсон бэ?
Манай Монгол шиг цианит натри, мөнгөн ус холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?
Хятад чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
Янаглал амраглалын дөл ганцхан хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг гэсэн үү?
Юунд манай ертөнцөд орги бараа үл илгээнэ чи?
Эрдэмт, элдэвтэй хятад хүмүүн! чи нэгд нэгээр харж байна.
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи.
Олон орны хулхи наймаачид чамайг хэдийнээс сонирхов.
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.


biirbeg.mn-ees avav
Бичсэн: Anujin | цаг: 15:11 | Chuluut bulan
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax