2010-05-09
Дурлалд чинь би нэрээ дэвшүүлье


Дугуй толийг хөлсний мананд цан цохитол чамтай өнжье
Дугариг сарыг нүцгэн биеэр хиртэж хонотол чамтай саатъя
Дууныхаа өнгийг амрагийн аязаар сүлэлдэн эгшиглэтэл шөнийг өнгөрөөе
Дурлалд чинь би нэрээ дэвшүүлэн утас чагнан чамайгаа хүлээе



Хэлнийхээ шүргэлтийг чихний чинь омгонд ээмэглэн хонуулъя
Хэнхдэгний чинь товчийг алганыхаа хонхорт гижигдэн хонуулъя
Хэний ч мэдэхгүй могой бүжгээр тэврэлдэн хоноё
Хэнд ч үлдээх зай завсаргүй үнсэж хоноё

Нуруу дамжин биеийг чинь илбэн сэрлийг чинь өдөөе
Нуух юмгүй хувцсаа тайчилцан нэгнээ таалъя
Нүцгэн эсээрээ диваажингийн үүдийг хамтдаа нээе
Нүгэл биш ээ, дурлалаас эхлэлтэй хайрын бүжиг...
Бичсэн: Anujin | цаг: 14:56 | Chuluut bulan
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax