Будантай Сөүлийн гэгэлхэн амьдралд
Бурхан гэвэл чи минь л байна
Цагаан дарь эх залрав уу гэлтэй
Цахилаад өнгөрсөн ч сэтгэл тэнийнэ
Тэнгэр цэлмэж наран мандах шиг
Тэлмэн сар гэлтэй инээмсэглэл чинь үлдэнэ
Уяхан замбууд чамтайгаа учраагүй бол
Уул шиг алт олоод ч ингэж баярлахгүйсэн
Дорнын саран хээр хонох шиг
Дотонохон чи минь хүрээд ирдэг ээ
Үнэр чинь шингэсэн хөнжилдөө хургаад
Үүр цайтал сэрүүн зүүдлэдэг би
Хоромхон ч гэлээ амтлуулсан хайр чинь
Хорвоог энэрэх ухаан үлдээдэг шүү
Танхил биеийг чинь таалах хувьтай
Тэнгэрээс од шүүрсэн хүмүүн би