Чимээгүй бүр аймаар нам гүмээс
Чи надад хайртайгаа хэллээ.
Гашуун бүр хорсмоор шорвог
Гайтай тэр үгнээс болж
Залгиж хорьсон нулимс
Зүрхэнд шөнөжин шивэрлээ.
Хүзүүн дээр чинь үлдсэн
Хүйтэн намрын улаан навчийг
Хөр цасны эхээр
Хийсээд явчихсан хойгуур
Эцсээ хүртэл хувирч хувирч
Эргээд ирсэн чамаасаа
Асуух нэгэн асуулт байна
Амаараа чи хариулж чадах уу
Урвасан шөнийнхөө халууныг
Уруулаараа чи бүтээж чадах уу
Өмнөөс минь дальдран ширтэх
Өрөвдмөөр харц чинийх мөн үү.
Уйлаагүй болохоор цэлмээгүй нүдээр
Урдаас чинь ширтэх хэцүү юм байна
Бардам төрхөө гээтлээ шаналах байж
Дэнгийн эрвээхийст юунд итгэсийм.
Бусдаас хайгаад ч олохгүй гэрэлтэй
Дэнлүү чамд байсан болохоор л
Нартад чи төөрсөнгүй.
Наддаа ирлээ.
Чи надад хайртайгаа хэллээ.
Гашуун бүр хорсмоор шорвог
Гайтай тэр үгнээс болж
Залгиж хорьсон нулимс
Зүрхэнд шөнөжин шивэрлээ.
Хүзүүн дээр чинь үлдсэн
Хүйтэн намрын улаан навчийг
Хөр цасны эхээр
Хийсээд явчихсан хойгуур
Эцсээ хүртэл хувирч хувирч
Эргээд ирсэн чамаасаа
Асуух нэгэн асуулт байна
Амаараа чи хариулж чадах уу
Урвасан шөнийнхөө халууныг
Уруулаараа чи бүтээж чадах уу
Өмнөөс минь дальдран ширтэх
Өрөвдмөөр харц чинийх мөн үү.
Уйлаагүй болохоор цэлмээгүй нүдээр
Урдаас чинь ширтэх хэцүү юм байна
Бардам төрхөө гээтлээ шаналах байж
Дэнгийн эрвээхийст юунд итгэсийм.
Бусдаас хайгаад ч олохгүй гэрэлтэй
Дэнлүү чамд байсан болохоор л
Нартад чи төөрсөнгүй.
Наддаа ирлээ.