2010-05-09
Ай салхи аа, сүүлчийн замд минь үдээч

Ай салхи аа, сүүлчийн замд минь үдээч

Ай салхи аа, сүүлчийн замд минь үдээч
Амраг нөхөд, аяа намайг гэх нь ирсэнгүй
Тэнэмэл үдэш л дээрээс тонгойж
Тийм аниргүй газар амьсгалдаа хулдана.
Салхи минь, би яг л чам шиг зоргоор
Сэхүүн явсан, амьдралд хэтэрхий шимтсэнээс гэвч
Бие минь одоо хөшиж, хүв хүйтэн болж
Бас хэнд ч өгөхийн хэрэггүй гар минь үхдэлийнх болжээ.
Харлан онгойх харууслын энэ шархыг
Харуй үдшийн хэвнэгээр халхлан аниул
Хөх саарал манан хойтохыг минь дааж
Псалмын дууллаас өргөх ёстойг сана.
Сүүлчийн гүн нойронд бүрмөсөн автахад
Салхи минь чи ганцаардлыг хөнгөлж, хөтлөн дагуулж
Өндөр ургасан өлөн өвсний дундуур
Өөрийн минь янаг-хаврыг дуулан үдээч.
Бичсэн: Anujin | цаг: 15:07 | Chuluut bulan
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax