2010-05-09
Үгүйлэхүй

Ардын дууны зовлон жаргалан дунд
Анхны харц шиг цочмог чи минь алга байна
Анхны харц шиг цочмог чамайг минь эзгүй байхад
Ардын дууны тавилан нэгэн ухаарлаар дутуу байна
Аашлаад буцсан ухаан минь альхан дуунд хангинаа бол?!

Буугаад морддог хурим найр, цэнгэл дунд
Будан манан шиг нууцлаг чи минь алга байна
Будан манан шиг нууцлаг чамайг минь эзгүй байхад
Буугаад мордох хурим нэгэн инээдээр дутуу байна
Буцаад холдсон инээд минь хэний хуриманд цангинаа бол?!

Ванлийд гардаг гоё гоё охидын дунд
Ванлий шиг хөөрхөн төрсен чи минь алга байна
Ванлий шиг хөөрхөн терсөн чамайг минь эзгүй байхад
Ваа...

2010-05-09
Хайр шаардах хуудас


Дуугүй ширтэж даруухан инээмсэглэх залуу минь намайг уриач
Дуртмал харцаараа хэлээд байгаа шигээ дулаан үгээ чихэнд минь сонсгооч
Дурлалаар жигүүрлэж бардам алхах энэ л насыг минь биширсэн мансуурлаа
Дуулимд чи нуусаар буцах гэж үү?

Алив хонгор минь зоригтойхон байж намайг уяраа
Аавын бяцхан охиныг гал цогтой чигээр нь хайрла
Агаараар дутах цэцэг шиг би үл амьдарна
Аз жаргалаа алсаас ширтэн чи бүү амьдар аа

Янагийн тэнгэрт минь салхи дэгдээн яг одоо зүрхээ нээ
Яльгүй зүйл бодож омголон эрийн төрхөөр зүрхээ бүү хуур
Өнөөдөр л чи намайг уургал, үдшээр намайг бүү амраа
Өө, тэгвэл сая хайрыг чи...
2010-05-09
Чиний дурлал
Хавирган сар нэмэн нэмсээр дүүрдэг шиг
Хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм.

Сарны гэрэлд лянхуа навчсаа хумьдаг шиг
Сайхан чиний хайрын илч чинь буураад байх юм.

Өвсөнд буусан үүрийн шүүдэр хийсдэг шиг
Арилах болов уу,

Усанд унасан борооны дусал хатдаггүй шиг
Амьдрах болов уу?

Чиний дурлал.
2010-05-09
Чамдаа
Будантай Сөүлийн гэгэлхэн амьдралд
Бурхан гэвэл чи минь л байна
Цагаан дарь эх залрав уу гэлтэй
Цахилаад өнгөрсөн ч сэтгэл тэнийнэ
Тэнгэр цэлмэж наран мандах шиг
Тэлмэн сар гэлтэй инээмсэглэл чинь үлдэнэ
Уяхан замбууд чамтайгаа учраагүй бол
Уул шиг алт олоод ч ингэж баярлахгүйсэн

Дорнын саран хээр хонох шиг
Дотонохон чи минь хүрээд ирдэг ээ
Үнэр чинь шингэсэн хөнжилдөө хургаад
Үүр цайтал сэрүүн зүүдлэдэг би
Хоромхон ч гэлээ амтлуулсан хайр чинь
Хорвоог энэрэх ухаан үлдээдэг шүү
Танхил биеийг чинь таалах хувьтай
Тэнгэрээс од шүүрсэн хүмүүн би
...
2010-05-09
Чамаас олсон
Өөрийгөө би чамаас олсон
Өлгий болоод живх, өндөр уулс чинь байсан
Өндөр босгыг чинь алхах гэж
Өт болоод хорхой ал алиныг нь дамжсан
Унах газраа олохгүй тэнэсэн намайг
Уйлахад минь тоссон эх орон минь ээ

Ижийгээ би чамаас олсон
Ижилгүй дуурайх гэж зүсийг нь өвчиж төрсөн
Дахиад ямар цээжин дотроос нь түлхлэх биш
Даалимбан дээлнийх нь хормойг шалба норгож унасан
Сайхан ижий минь намайгаа үүрч алхахад
Салхи чинь хүртэл хүндэднэ гэж хийсч одсон
Ижийнхээ нурууг амрааж, хөлд орохын цагт минь
Ивж ургасан өвс нь налж сөгдсөн эх орон минь
Ижийгээ би чамаас олсон

Гуниггүйхэн залуу насаа би чамаас о...
2010-05-09
Намрын навчинд өргөх шүлэг
Ургаж өөдлөөд, унаж газарладаг
Учир тавилантай шаргал навчисаа!
Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэвэрч дээ, навчис минь!
Өнөө уналаа ч маргааш ургадаг
Өөдийн заяатай шаргал навчис аа
Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад
Санааны үзүүрт хөндүүр л байна даа
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хор...
2010-05-09
Хайрыг чи хайрлаж сур!

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!

Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!

Өдөр бүр санах болжээ итгээрэй!

Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
          *   *   *

Хайрандаа чи намайг дасгасан

Хоолойндоо чи намайг шингээсэн

Зүрхэндээ чи намайг өлгийдсөн

Зүүдэндээ чи намайг өмчилсөн

          *   *   *

Чи минь миний чимээгүй ирсэн хайр

Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал

Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр

Гарыг чинь атган суумаар байна

Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд

Ганцаардлыг мартан амьдармаар байна

          *   *   *

Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншааг...

2010-05-09
Цалингийн хүснэгт
...
нэр албан тушаал нас хүйс цалин илүү цаг нэмэгдэл цалин н.даат.шимт цалин э.м.даат.ш гар.д ирэх цалин
Батаа захирал 45 эр 400000     400000 20000 380000 19000 364420
Сараа орлогч дарга 42 эм 340000 3 12000 328000 16400 311600 15580 296020
Сайнаа нарийн бичиг 35 эр 320000 2 8000 312000 15600 296400 14820 281580
Нараа ня-бо 39 эм 300000     300000 15000 285000 14250 270750
Чулуун хэсгийн дарга 31 эр 280000 4 16000 264000
2010-05-09
УБ хотын бүдүүвч зураг